Өглөөний мэнд ээ! “Work Flow” төрлийн инструментал хөгжмийг 10 минут сонсох нь сэтгэл санааг сайжруулж, бүтээмжийг нэмэгдүүлж, түгшүүрийг бууруулдаг аж. Овоорсон их ажилтай, хаанаас нь эхлэхээ мэдэхгүй, ажлаа тойроод л гүйгээд байвал сонсоод үзээрэй. Тус болно. 😎
Өнгөрсөн 7 хоногт…
Хөөх: Orbis International болон Siloam Vision Монголд дутуу төрсөн нярайн хараа алдалтыг AI ашиглан эрт илрүүлэх дэлхийн анхны хөтөлбөрөө эхлүүлжээ. (PRNewswire)
Дэгдэлт: ДЭМБ Конго дахь Эболагийн тархалтыг олон улсын эрүүл мэндийн онцгой байдал гэж зарлав. (NPR)
Анхаар: 44 болон 60 насанд хүний биед огцом хөгшрөлт явагддаг. (ScienceAlert)
УЛС ТӨР
💊 Хөнгөлөлттэй эмүүдийг хасах юм уу, шинэчлэх юм уу?

Tenor
Ерөнхий сайдын лүндэнгээр тоосонд дарагдчихсан байсан хөнгөлөлттэй эмийн жагсаалтын асуудал олны анхааралд оров. Угтаа өнгөрсөн онд шийдэх ёстой байсан асуудал…
Оройтсон бороо…
ЭМДҮЗ 2022 оны 7-р сард 159 ерөнхий нэршил бүхий 590 эмийг хөнгөлөлттэй олгохоор баталсан байдаг. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг 3 жил тутамд шинэчлэх ёстой буюу өнгөрсөн онд ЭМДҮЗ хуралдан шинэчлэх ёстой байсан ч 2026 он бараг талдаа орох гэж байхад ч хуралдаагүй л байна. Гэтэл хөнгөлөлттэй эмийн шинэчлэл үе дамжсаар өдгөө 3 дахь сайд дээрээ л шинэчлэгдэх хувьтай байж.
Завгүй байна аа хө… Өмнөх Б.Чинзориг сайдын үед бол УИХ-ын сонгууль давхцаж, Ж.Чинбүрэн сайдын үед ЗГ ороо бусгаа, улс төрийн зодоон ихтэй байсан тул энэ асуудал мартагдсан гэхээс өөр өмгөөлөл алга.
Гэтэл энэ хооронд ДЭМБ зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг 1 бус 2 удаа шинэчилсэн. Тухайлбал, хамгийн сүүлд буюу 2025 оны 9-р сард ДЭМБ хорт хавдрын дархлааны эм, GLP агонист, чихрийн шижингийн шинэ эмүүдийг улс орнуудад эмийн бодлогодоо зайлшгүй багтаах ёстой гээд баталчихсан. Гэтэл манайх жагсаалт 2022 оных учраас юун дэлхийтэй нийцэх.
Тэнгэрийн дуудлага
Тэгсэн хэр нь өнгөрөгч 4-р сард Ерөнхий сайд Эрүүл мэндийн сайд Э.Батшугарт "жагсаалтыг нарийвчлан судалж, иргэдийн хэрэгцээнд нийцүүлэх” чиглэл өгсөн. Даалгавар үүгээр тогтохгүй 200 гаруй эмийг хасах лүндэн ч буулгасан сурагтай. Хасах гэж буй 200 эмийг бол хэнтэй ч ярихгүй шийд гэчихсэн байгаа. Монфарм трейд ХХК-д хувьцаа эзэмшдэг гэхээр ашиг сонирхлын зөрчилтэй л баймаар…
Юутай ч одоогийн хөнгөлөлттэй эмийн жагсаалтад,
159 ерөнхий нэршил (INN) буюу олон улсын нэршилтэй эм
590 худалдааны нэр буюу брэнд эмүүд
160 ATC код буюу эмийн эмчилгээний ангилал багтаж буй.
ATC ангиллаар нь харахад зүрх судасны эм (С код) 164 ширхэг буюу 28%-ийг эзэлдэг. Удаад нь,
Антибиотик (J): 111 буюу 19%
Мэдрэлийн систем (N): 84 буюу 14%. Үүний доторх уналт, таталтын 21 төрөл байдаг.
Хоол боловсруулалт (A): 81 буюу 14%
Амьсгалын зам (R): 40
Хавдрын эм (L): 14 ширхэг л байдаг аж.
Эцэст нь… 200 эмийг хасахаас өмнө ямар эмүүдийг шинээр нэмэхийг ярих ёстой. ДЭМБ-ын 2025 онд нэмсэн 20 эмийн дунд семаглутид буюу Ozempic байгаа. Манайд хэдийнээ ороод ирчихсэн эм. Үүнээс цаашлаад, шинэ үеийн нэн шаардлагатай хэдий ч одоог болтол бүртгэлгүй олон эм байдаг. Ер нь л энийгээ яах юм, тэрийгээ яах юм гээд 1 утсыг нь татахад л араас нь бүгд хөврөх багц асуудлуудыг дорвитой шийдэхгүй бол зүгээр хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг хасаж, цөөллөө гээд үр дүн гарах нь юу л бол.
ОЛОН УЛС
🫱🏻🫲🏼 Монос Групп х Өмнөд Солонгосын стартапууд

ChiniMandi
Монос Групп Өмнөд Солонгосын хүнсний болон био эрүүл мэндийн стартапуудыг Монголын зах зээлд нэвтрүүлэх гүүр болон ажиллахаар төлөвлөж байна.
Тодруулбал, өнгөрсөн 5 сарын 7-нд UNIDO ITPO Korea болон Дэжон Инновацын Төвийн хамтран хэрэгжүүлж буй “2026 Mongolia Market Development Program”-н нээлтийн арга хэмжээ болж, Монголын талаас хотын захиргаа болон Монос Групп хамтран ажиллахаар болжээ.
Уг хөтөлбөр нь Монголын зах зээлд нэвтрэх өндөр чадамжтай стартапуудад дотоодын хэрэглэгчидтэй шууд харилцах суваг нээх, зах зээлийн боломжийг турших, олон улсын сүлжээ байгуулахад чиглэж буй. Нээлтийн арга хэмжээний дараа Монос Группийн Гүйцэтгэх захирал болон бусад төлөөллүүд Kiana, JSCO, Probi, GDM, MS Cosparm, Kenzyme, Novalacto, Curahill Bio зэрэг хүнсний болон эрүүл мэндийн чиглэлийн 16 стартаптай уулзаж, бүтээгдэхүүний танилцуулга, хамтын ажиллагааны талаар ярилцсан сурагтай.
Моносийн эмийн сан х поп-ап дэлгүүр
Хэрэв санаж байгаа бол өнгөрсөн зун талбай дээр Өмнөд Солонгосын стартапууд анх удаа нэг дор цугларч нээлттэй өдөрлөг хийж байсан. Харин одоо арай өргөжиж түгээлт, сурталчилгаагаа Монос Группээр дамжуулан хийх гэж байгаа бололтой.
Бизнесийнх нь тухай багахан: Монос Группийн хувьд сүүлийн 10 жилд эмээс хүнс рүү, үйлдвэрлэлээс экосистем рүү амжилттай шилжиж яваа. 2017 онд олон нийтэд нээлттэй болсон Монос Хүнс ХК гэхэд өдгөө ₮48 тэрбумын орлоготой, ₮7.8 тэрбумын цэвэр ашигтай компани болоод буй.
Юутай ч ирэх 6-р сард хөтөлбөрийн Монгол дахь үндсэн арга хэмжээ, үйл ажиллагаа зохиогдох төлөвтэй байгаа. Энэ жил дотоодын томоохон компанитай хамтарч ажиллана гэхээр ямархуу байдлаар зохиогдох нь сонирхолтой.
Cap table management that works for you
Managing your cap table shouldn’t drain your time or derail your budget. Pulley takes the complexity and surprises out of equity management with intuitive workflows, audit-ready compliance, and accurate reporting—all backed by support and pricing you can rely on.
CFOs and finance leaders trust Pulley to stay compliant with key tasks like 409A valuations, ASC 718 reporting, or 83(b) elections without incurring expensive legal fees or getting bogged down with manual work. With Pulley, you get 100% audit-defensible data, powerful tools, and real expertise.
Энэ 7 хоногийн Care News үүгээр дуусаж байна. 💌

Ирэх Даваа гарагт дахин уулзъя. Хэрэв танд Care News-н товхимол таалагдсан бол ойр тойрны найз нөхдөдөө, салбарынхандаа санал болгоорой. Good news deserves to be shared. 💗
Мөн бидний сошиал хаягуудыг дагаж, эрүүл мэндийн салбарын шинэлэг мэдээ, мэдээлэл, сонирхолтой нийтлэлүүдийг түрүүлж уншаарай.

