Өглөөний мэнд! Энэ удаагийн товхимлоор Монгол болон Өмнөд Солонгосын сүүлийн үеийн хамтын ажиллагааны талаар хэдэн мэдээ бэлтгэлээ. Цаана чинь 2 орны яамдуудаас эхлээд, аж ахуй нэгжийн түвшинд бөөн л хамтрал, бизнесийн яриа яваад байна. Эхнээс нь танилцаад явахгүй бол хоцрох нь. 🏃🏻
ЭНЭ 7 ХОНОГТ ОНЦЛОХ НЬ…
Архи, тамхины хэрэглээг бууруулснаар дэлхий даяар 7 сая гаруй хорт хавдрын тохиолдлоос урьдчилан сэргийлэх боломжтой. (WEF)
ДЭМБ Монголын ХДХВ, БЗДХ болон сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд хамтарсан хөндлөнгийн үнэлгээ хийж эхэллээ. (WHO)
Хятад тархины чипийг зах зээлд нэвтрүүлэх зөвшөөрөл олголоо. (Reuters)
УЛС ТӨР
🇲🇳🇰🇷Солонгост эмчлүүлэх хялбар болох уу?

Монгол болон Өмнөд Солонгос хооронд өвчтөн солилцох хөтөлбөр 7 жилийн дараа эргэн сэргэлээ.
3 том гэрээ
Өнгөрсөн 7 хоногт Эрүүл мэндийн сайд тус улсад айлчилж, 2 орны эрүүл мэндийн салбарт 3 том гэрээ байгуулагдав. Эхнийх нь Монгол болон Солонгосын Эрүүл мэндийн яамдын Зөвлөлдөх ажлын хэсгийн хуралдааныг сэргээж, төсвийн санхүүжилтээр Солонгост өвчтөн эмчлүүлэх, эмч нарыг сургахаар тохиролцов. Улмаар,
2026 оны 7-р сараас эхлэн эмч нарыг Солонгосын эмнэлгүүдэд хавдар, зүрх шилжүүлэн суулгах мэс засал гэхчлэн өндөр эрэлттэй чиглэлээр 1 сар сургахаар болов. Сонирхуулахад, 2012-2019 оны хооронд тус улсад Монголын 173 эмч нарыг сургаж, бэлтгэжээ.
Залшгүй шаардлагаар гадаадад эмчлүүлэх өвчтөнүүдийн тухайд Ewha Womans University Medical Center тэргүүтэй Солонгосын 24 тэргүүлэх эмнэлэг болон Монголын Эрүүл мэндийн хөгжлийн төв, Солонгосын Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хүрээлэн нар 3 талт гэрээ байгуулж, гэрээ байгуулсан 24 эмнэлгээс өвчтөнүүд сонголт хийж, эмчилгээ хийлгэх боломжтой болов.
Телемедицин + ICT: Үүнээс гадна Монголын эрүүл мэндийн салбарын ICT дэд бүтцийг сайжруулахаар Солонгос технологиудыг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Тоон төсөөлөл: Юутай ч 2024 онд 26,000 гаруй монголчууд тус улсад эмчлүүлж байсан бол шинэ хамтын ажиллагааны хүрээнд уг үзүүлэлт 2026–2027 онд 2–3 дахин нэмэгдэх төлөвтэй байна. Харин хөнгөлөлтийн тал дээр үнэхээр хөнгөлж байгаа юу, аль эсвэл одоо хэрэгжиж буй том хүний эмчилгээний зардлын 20%, хүүхдийн эмчилгээний зардлын 50%-ийг буцаан олгох зохицуулалтаар явах эсэх нь тодорхойгүй байгаа юм.
ОЛОН УЛСАД
💊 Korea United Pharm Монгол дахь экспортоо тэлнэ

AARP
Өмнөд Солонгосын Korea United Pharm компани Монгол дахь үйл ажиллагаагаа эрчимжүүлж, экспортын хүрээгээ тэлэхээр зорьж байгаа гэнэ ээ.
Дотоодын хамтрагч
Тус компанитай GanEm Pharma хамтран ажилладаг бөгөөд талууд саяхан дунд болон урт хугацааны хамтын ажиллагаа, бүтээгдэхүүн шинэчлэл гэхчлэн стратегийн уулзалт хийсэн байна. Korea United Pharm Монголд ханиадны Alkaphen, яс сийрэгжилтийн Bondex Injection, үрэвсэл, өвдөлт намдаах Clanza Soft Capsules тэргүүтэй эмүүдийг нийлүүлдэг бөгөөд цаашид тус эмүүдийн борлуулалтыг нэмэгдүүлэхээс гадна хавдрын эмийн сагсаа өргөжүүлэх сонирхолтой байгаа аж.
Шинэчилсэн найрлага: Ялангуяа шинэчлэгдсэн найрлагатай Alkaphen ханиадны эмийг энэ онд Монголын зах зээлд гаргахаар бэлтгэж байгаа сурагтай.
Шинэ хавдрын эм: Үүгээр тогтохгүй тус эмийн компани Эрүүл мэндийн яаманд нийлүүлж буй 5 хавдрын эмийн төрлөө нэмэгдүүлж, Purinetone Tablets (mercaptopurine)-г шинэчлэн экспортлохоор төлөвлөж байгаа аж.
Солонгос компаниуд эмийн зах зээлд
Монголын эмийн зах зээл ойролцоогоор $197.6 саяын багтаамжтай гэгддэг. Солонгосын хувьд, 2022 онд Монгол руу импортолсон эмийн дүн нь өмнөх оноосоо 48.6% өсөж $16.9 саяыг давж байв. Үүгээр тогтохгүй 2022 онд манай улсын зах зээлд нэвтэрсэн “Coldwon” гэх ханиадны сироп эхний жилдээ $390,000-ын борлуулалтын орлого олж байсан гээд л бод. Улмаар 2023 онд тус дүн 53.8% өсөж $600,000-д хүрч байв. Ердөө ханиадны сироп жилийн дотор ₮2.1 тэрбумын борлуулалтын орлого олсон гэхээр тийм ч жижигхэн зах зээл биш гэлтэй.
Сүүлд буюу 2024 онд Эрүүл мэндийн яам шууд үйлдвэрлэгчээс нь эм худалдан авах шийдвэр гаргаснаас тус улсын 5 үйлдвэрлэгч, 23 төрлийн эм импортолж эхэлсэн гэхээр импорт өссөн нь тодорхой. Уг нь тухайн үедээ тун удахгүй Японы тоглогчдыг зах зээлд оруулж ирнэ хэмээж байсан. Юу болсон юм бол доо.
Know What Matters in Tech Before It Hits the Mainstream
By the time AI news hits CNBC, CNN, Fox, and even social media, the info is already too late. What feels “new” to most people has usually been in motion for weeks — sometimes months — quietly shaping products, markets, and decisions behind the scenes.
Forward Future is a daily briefing for people who want to stay competitive in the fastest evolving technology shift we’ve ever seen. Each day, we surface the AI developments that actually matter, explain why they’re important, and connect them to what comes next.
We track the real inflection points: model releases, infrastructure shifts, policy moves, and early adoption signals that determine how AI shows up in the world — long before it becomes a talking point on TV or a trend on your feed.
It takes about five minutes to read.
The insight lasts all day.
ХЭН, ЮУ ХЭЛЭВ?
Энэ 7 хоногийн Care News үүгээр дуусаж байна. 💌

Ирэх Даваа гарагт дахин уулзъя. Хэрэв танд Care News-н товхимол таалагдсан бол ойр тойрны найз нөхдөдөө, салбарынхандаа санал болгоорой. Good news deserves to be shared. 💗
Мөн бидний сошиал хаягуудыг дагаж, эрүүл мэндийн салбарын шинэлэг мэдээ, мэдээлэл, сонирхолтой нийтлэлүүдийг түрүүлж уншаарай.
