Sponsored by

Өглөөний мэнд! Яамдууд дундаас Эрүүл мэндийн яамны ажлыг үнэлж дүгнэх, тайлан мэдээлэл олох хамгийн хэцүү гэдгийг мэдэх үү? Тэр тусмаа худалдан авалт, төсөв санхүүтэй холбоотой ил тод байдал нь маш сул. Олдсон хэдэн мэдээллийг нь ухахаар машин тэрэгнээс эхлээд овоо зөрчил харагддаг. Мэдээллээ ил тавих яагаад тийм хэцүү байдаг юм бол? Сонирхолтой… 

Өнгөрсөн 7 хоногт…

  • Хөөх: Он гарснаас хойш Америкт эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилчид 9 удаа ажил хаялт зарлажээ. (BeckersHospitalReview)

  • Шалгалт: ЭМДЕГ 5 сувгаар гомдол, санал авдаг гэнэ ээ. (EMD)

  • Шалгуур: Хамгийн өрсөлдөөнтэй 10 резидент хөтөлбөр. (Medscape)

УЛС ТӨР

📃 Эрхтэн шилжүүлэн суулгах тухай хуулийн сайн ба муу тал

Өнгөрсөн 7 хоногоос эхлэн Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Хуулийн өөрчлөлт, практик шийдэл, цоорхойг судалъя. 

Эрхзүй төгөлдөршиж амжаагүй

2019 онд Эрүүл мэндийн сайдын баталсан журам байдгаас яг бие даасан бүрэн, цогц хууль байхгүй буюу хууль, эрх зүйн орчинд бүрэлдэж амжаагүй байгаа. Одоо хэлэлцэх гэж буй тус хуулиас өмнө Донорын тухай хуулиар эд, эрхтэн шилжүүлэн суулгахтай холбогдолтой асуудлыг шийдэж ирсэн. 

  • Холбогдох хуулиуд: Үүнээс гадна Гэр бүлийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай, Эрүүгийн тухай хууль гэхчлэн холбогдох 4 орчим хууль бий. 

Сайн зохицуулалт

Эд, эрхтэн шилжүүлэн суулгах тухай хуулийн хамгийн энгийн бөгөөд практик ач холбогдолтой шийдэл нь хуулийн нэршил ямар нэгэн салаа утга агуулаагүй, оновчтой болсон явдал. Цаашлаад, био банк буюу эд, эсийн санг анх удаа зохицуулж, хүйн цус, үүдэл эс, эдийг хадгалах, ашиглах зохицуулалт орж ирээд буй. 

  • Хамгийн чухал нь амьд ахуйдаа татгалзаагүй бол нас барсны дараа донор болгох зарчимтай болж байгаа. Одоогийн нөхцөл байдлыг харахад ч, нийт эрхтэн шилжүүлэх хагалгааны 90% нь амьд донороос буюу амьгүй донорын оролцоо маш бага тул уг асуудлыг шийдэх маш том боломж. Гэсэн ч нөгөө талд уг зохицуулалт хүний эрхийн зөрчилд тооцогдох боломжтой. 

  • Мөн донор эмнэлэг буюу илрүүлэх, хамгаалах чиг үүрэгтэй байх бол реципиент эмнэлэг мэс засал хийхээр эмнэлгүүдийн үйл ажиллагааг салгаж тодорхойлсон. 

Татаасны хувьд ч амьд доноруудын нийгмийн баталгааг хангаж, дундаж цалингийн олговор, даатгал, хожим хөдөлмөрийн чадвараа алдвал тэтгэмж олгох бол амьгүй донорын ар гэрд 10 дахин нэмэгдсэн оршуулгын тэтгэмж олгох гэхчлэн санхүүгийн хөшүүргүүдийг ч оруулаад буй. 

Муу зохицуулалт

Уг хуульд донор болохоо урьдчилан бүртгүүлэх, гэр бүлийн 3 гишүүнээс зөвшөөрөл авах гэхчлэн гол асуудал болдог зүйл заалтууд ямар нэгэн сайжруулалтгүй орж ирсэн. Нөгөө талаас ахиад л санхүүжилт, хариуцлагын тогтолцоо маш сул. 

  • Тухайлбал,  хамгийн наанадаж төсөв, хүний нөөц, тоног төхөөрөмж тодорхойгүй. Одоо ICU, тархины үхэл илрүүлэх систем хангалтгүй байхад шинээр эд эсийн банктай болох нь хөрсөн дээрээ буудаггүй ахин нэг хуультай болох нь уу гэх хардлагын төрүүлж байна. 

Хамгийн сул, хамгийн аюултай хэсэг 

Яг хэн, хэдий хэмжээний төлбөр төлөх нь тодорхойгүй. Үнийн жишгийг Засгийн газар батална гэж орхисон. Гол асуудал нь “Реципиентийн төлөх төлбөр” гэж бичсэн ч яг хэдэн хувийг нь төлөх вэ, ямар хязгаар тавих вэ гэдгийг огт заагаагүй. Энэ нь бодит байдал дээр мөнгөтэй нь түрүүлж донортой болно гэх агуулга руу түлхэх нь тодорхой. 

Шинэ хууль батлагдвал донорын тоо нэмэгдэж, хүлээх хугацаа богиносох гэх мэт эерэг үр дүн гарах боломжтой. Гэхдээ хууль батлахаас илүү олон нийтэд сурталчлах, хүний эрхийн зөрчил үүсгэхгүй байхаас сэргийлж ёс зүйн асуудлуудыг маш өндөрт тогтоохгүй бол сайн хууль байсан ч практикт өөрчлөлт бага байх магадлал өндөр.

СУДАЛГАА

🥼 Улс орнуудын эмч нар хэдэн цаг ажилладаг вэ?

Residency Advisor

Дэлхий даяар эмч нар бусад ажил, мэргэжилтэй харьцуулахад дахин илүү буюу 7 хоногт 40-60 цаг ажиллаж байна. Тэгвэл үүнийг илүү задлаад улс орноор нь харьцуулан хэр ялгамжтай байгааг харцгаая. 

Дундаж цагийн хуваарьтай орнууд 

Скандинавын орнууд буюу Норвег, Дани, Финландын эмч нар 7 хоногт хамгийн бага буюу 37-40 цаг ажилладгаараа дэлхий тэргүүлдэг. Өөрөөр бол өдөрт 7 цаг ажилладаг байх нь. Сканданивын орнуудад 48 цагийн дээд хязгаарыг хатуу мөрдөхийн сацуу, бодит байдал дээр ихэдлээ гэхэд л 40–46 цаг хүрдэг гэж байгаа. 

  • Зөрүү: Европын Холбооны орнуудын хувьд ихдээ 48 цаг ажиллах хязгаартай. Гэвч залуу эмч нар бодит байдал дээр 7 хоногт 57 цаг ажиллаж байна хэмээн нэлээд шүүмжилдэг. 

Хамгийн их ажлын цагтай орнууд

Харин эмч нар урт цагаар ажилладаг улс гэвэл яахын аргагүй Америк. Тухайлбал, Америкт эмч нар дунджаар 40-60 цаг ажилладаг төдийгүй мэргэжлийн онцлогоос хамааран 25% нь 61–80 цаг ажиллаж буй. Японд бол 2024 онд эмч нарын ажлын цагийг 60 цаг болгон хязгаарлаж, дунджаар  50-60 цаг болсон ч зарим мэргэшсэн эмч нарын ажлын цаг 100 цаг давах тохиолдол байсаар байгаа. Азийн бусад улсуудын хувьд, 

  • Өмнөд Солонгос: 60–88 цаг

  • Хятад: 50–65 цаг

  • Энэтхэг: 50–70 цаг

  • Сингапур: 45–52 цаг

Урт цагаар ажиллах = Ажлаас халшрах

Урт цагаар ажиллах нь эргээгээд эмч нарын ажлаас халшрах, сэтгэл гутралд орох томоохон шалтгаан болдог. Ялангуяа 7 хоногт 60+ цагаар ажилладаг, ажлын хуваарь нь тогтворгүй, урьдчилан таамаглах боломжгүй ажиллаж буй эмч нар ажлаас халшрах хандлага огцом нэмэгддэг бол 50-аас доош цаг, тодорхой хуваарьтай орчинд ажлаас халшрах хам шинжид өртөх магадлал харьцангуй бага, ажилдаа сэтгэл ханамжтай байдаг аж.

Монголын хувьд, Хөдөлмөрийн тухай хуулиар эмч нар 7 хоногт 40 цаг ажиллах стандарттай. Гэвч Улаанбаатарын том эмнэлгүүдэд өдөртөө 8–17+ цаг хүртэл ажиллаж, нэмээд шөнийн ээлж, дуудлага гээд тооцвол 50–55 цаг байхаар. Ер нь эмч нар 7 хоногт хэдэн цаг ажиллаж байна? 

Finally, Skincare That Boosts NAD+ At the Source

For decades, skincare has focused on aesthetic results. But we started by asking a different question: what if instead of trying to preserve our skin's youth, we prioritized optimizing our skin's function? That's how Aramore’s  NAD+ skincare was born.

Developed by Harvard & MIT scientists, Aramore is a skincare system based on skin’s performance, not just its appearance. NAD+ production slows down significantly as we age, and this causes all the telltale science of aging. 

Aramore is the only skincare formulated to help skin produce NAD+ like much younger skin would. The result? Skin that’s stronger, firmer,  and more resilient, that not only looks better, but stays healthier over time.

Энэ 7 хоногийн Care News үүгээр дуусаж байна. 💌

Ирэх Даваа гарагт дахин уулзъя. Хэрэв танд Care News-н товхимол таалагдсан бол ойр тойрны найз нөхдөдөө, салбарынхандаа санал болгоорой. Good news deserves to be shared. 💗

Мөн бидний сошиал хаягуудыг дагаж, эрүүл мэндийн салбарын шинэлэг мэдээ, мэдээлэл, сонирхолтой нийтлэлүүдийг түрүүлж уншаарай.

Сэтгэгдэл

Avatar

or to participate

Таньд санал болгох