TOGETHER WITH

Care News-н товхимолд тавтай морил! 👋

Та мэдэх үү? Дэлхий даяар жил бүр сэтгэл гутрал, түгшүүрийн улмаас 12 тэрбум ажлын өдөр алдагдаж, $1 их наядаар хэмжигдэхүйц бүтээмж буурдаг гэнэ. Сэтгэл гутралд орсон бол тоохгүй яваад байж болохгүй нь байна шүү. Бие, сэтгэлээ анхаарч, халамжилж байгаарай. 😌

ЭДИЙН ЗАСАГ

🍭 ЭМД: Шилний цаанаас чихэр долоолгосоор

3.5 сая хүн амтай улс гэхэд нийт хүн амынх нь 91% буюу 3.2 сая нь эрүүл мэндийн даатгалтай. Эндээс л хамгийн инээдтэй бөгөөд гунигтай түүх эхэлнэ. 

  • Нийт даатгалтай хүмүүсийн дийлэнх буюу 2.3 сая хүний даатгалыг төр дааж, төсвөөс шимтгэл төлдөг. Харин өөрийн цалингаас шимтгэл төлж буй даатгагчдын хэмжээ 30%-ийн босгыг ч давдаггүй. Гэтэл Монголд хөдөлмөр эрхэлж буй 1.4 сая хүн байгаа гэхээр цалингаасаа шимтгэл төлдөг хүмүүсийн тоо нэмэгдэх боломжтой байгаа юм.  

Хэн нь илүү их төлдөг вэ? 

ЭМД-ийн хамрагдалт маш өндөр хэдий ч түүнийгээ ашиглахад хүндрэлтэй байдаг учраас магтуулахын оронд муулуулдаг. Учир нь сангийн бодит ачаалал, алдангийг татвар төлөгчид үүрч байгаа бөгөөд одоогийн угсарсан сангийн бүтцээр бол хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн тоо буурахад л дампуурах эрсдэл ойрхон. Угтаа 2019 онд ЭМД-ын шимтгэлд ₮3,200 төлдөг байсан. Одоо арай өсөж ₮15,840 болоод байгаа нь энэ.

  • Яг эрүүл ухаанаар Монголд сард ₮15 мянгаар эрүүл мэндийн ямар үйлчилгээ авах боломжтой вэ гэдгийг бодоод үзээрэй. 

ЭМДС-гийн талаарх тоон баримт

Энэ оны эхний 9 сард гэхэд ЗГ хувийн хэвшлээс бараг 3 дахин их хүний даатгалыг төлсөн ч бодит байдал дээр компани болон өөрөө даатгалаа төлдөг даатгуулагчдын төвлөрүүлсэн орлогоос 2.4 дахин бага байгаа юм.  

  • Компани болон хувиараа даатгуулагчдын шимтгэлээс төвлөрсөн орлого нь ₮572.3 тэрбум буюу сангийн нийт орлогын 42.6%.

  • Төрөөс төлөгдсөн даатгалын орлого ₮263.1 тэрбум буюу нийт орлогын 15.4%-ийг эзэлж байна. 

Эрүүл мэндийн даатгалаа бодитоор ашиглаж чаддаг уу? 

Тус хугацаанд сан ₮1.6 их наядын орлоготой ажилласан ч, ₮1.7 их наядын зарлага гарсны 91.9% нь эмнэлгийн тусламж үйлчилгээнд зарцуулжээ. ЭМДС-гийн вэбсайт дээрх гэрээт байгууллагуудын мэдээллийг харвал улсын 38 эмнэлэг, хувийн 26 эмнэлэг, 1,548 эмийн сан, 37 сувилалтай гэрээтэй ажиллаж байна. Тусламж, үйлчилгээг ЭМДС 70%-100%, эмийг 30%-70% хүртэл хөнгөлж буй. 

Хөнгөлж байгаа нь өнгөн дээрээ сайхан ч тус сан 2021 оноос хойш тасралтгүй алдагдалтай ажиллаж байгаа тул төсвөөс алдагдлыг нь нөхдөг нэмэлт орлогын суваг жишиг мэт тогтчихсон. Бодит байдал дээр өвдлөө гэхэд ЭМД-даа найддаг хүн тун цөөхөн. Заавал 2.3 сая хүнийг төсвийн мөнгөөр даатгуулахын оронд нэн шаардлагатай хүмүүсээ л төр засаг нь даадаг болчихвол үлдэж буй орон зайд нь хувийн даатгал хөгжих боломж бүрдэнэ. Мэдээж хоорондоо өрсөлдөөд явбал илүү үр дүнтэй ажиллаж, даатгуулж буй хүндээ ч наалдацтай болох биз ээ.

САНАЛ / ХҮСЭЛТ

Гэснээс манай товхимол хэр санагдаж байна?

Санал бодлоо хэлээрэй. Мөн ирэх 7 хоногт ямар мэдээ уншмаар байна? Бидэнд мэдэгдээрэй. Бичээд өгье. 😉

Login or Subscribe to participate

ОЛОН УЛС

😧 Монголд 1 эмчид 217.7 хүн ногддог

Томуугийн дэгдэлт эрчимжиж, эмнэлгүүдийн ачаалал энгийн үеийнхээс 2 дахин нэмэгдэж байна. 

  • Үүнтэй холбоотойгоор сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газар гэхчлэн хүн олноор цуглардаг газруудын үйл ажиллаагааг түр зогсоох, цагийн хуваарьт нь өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна. Ер нь манай эрүүл мэндийн даатгалын салбарын хүчин чадал хангалттай билүү?

Эмч нарын хүртээмж: Монгол 🆚 Дэлхий

Өнгөрсөн оны байдлаар 10,000 хүн тутамд 45.6 эмч, 43.3 сувилагч ногдож буй. Харин эмнэлгийн орны хувьд 10,000 хүн тутамд 86 ор ногдохоор байна. Товчхондоо манай улс эмч нарын тоогоороо дэлхийн 198 орноос эхний 30-д багтаж буй. Сувилагч нарын тоогоор ч дундаж түвшинд явж байна. Тэгэхээр эрүүл мэндийн салбар ачааллаа дийлдэггүй шалтгаанд эмч, сувилагчдын дутагдал бус менежмент, тогтолцооны асуудал нөлөөлж байгаа бололтой. 

Асуулт дахиад асуулт

Ер манай улс сууринаасаа одоо болон ирээдүйд ямар өвчлөл хамгийн түгээмэл байхыг судалгаатай тодорхойлж, хэрэгцээтэй нарийн мэргэжлийн эмч нараа бэлтгэж байгаа юу? Нөгөө талд одоо байгаа эмч, сувилагчдын ажлыг зөв хуваарилж, ажлын ачааллыг нь тэнцвэржүүлж чадаж байгаа эсэх нь сонин.

Ер нь томуугийн дэгдэлт нэмэгдэх үеэр ямар мэргэжлийн эмч нар хамгийн их ачаалалтай ажилладаг вэ? 

ЭНЭ 7 ХОНОГТ ОНЦЛОХ НЬ…

  • Подкаст: Монголын мэс заслын салбарын хөгжил ба ирээдүй. (IntermedHospital)

  • Бичлэг: Түргэн тусламжийн эмчийн 1 өдөр хэрхэн өнгөрдөг вэ? (FaceBook)

  • Жагсаалт: Эрүүл мэндийн салбарын хамгийн баян 25 тэрбумтан. (YahooFinance)

Энэ 7 хоногийн Care News үүгээр дуусаж байна. 💌

Ирэх Даваа гарагт дахин уулзъя. Хэрэв танд Care News-н товхимол таалагдсан бол ойр тойрны найз нөхдөдөө, салбарынхандаа санал болгоорой. Good news deserves to be shared. 💗

Мөн бидний сошиал хаягуудыг дагаж, эрүүл мэндийн салбарын шинэлэг мэдээ, мэдээлэл, сонирхолтой нийтлэлүүдийг түрүүлж уншаарай.

Reply

or to participate

Keep Reading

No posts found