Өглөөний мэнд! Өнөөдөр дэлхийн эмч нарын баярын өдөр тохиож байна. Үүнтэй холбоотойгоор эмч нарын талаар сонирхолтой хэдэн тоо хуваалцъя. Эмч найзтайгаа уулзах гэхээр Ши Жиньпин, Путин 2 уулзахаас ч хэцүү байдаг хүмүүст тайлбар болно гэж найдъя. 🙂↔️
СТАТИСТИК
🩺🩻 Цагаан нөмрөгийн цаадах бодит байдал

Монгол Улсад нийт 69,702 эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтан ажиллаж байгаагийн 15,973 нь их эмч буюу салбарын нийт ажиллах хүчний 23%-ийг их эмч нар бүрдүүлж байна. Харин улсын хэмжээнд 1 их эмчид дунджаар 214 хүн ногдож буй.
Сүүлийн 8 жилийн хугацаанд их эмч нарын тоо 51% өсөж хүний нөөцийн хувьд чамлахааргүй өссөн.
Бодит ачаалал
1 эмчид ногдох хүн амын үзүүлэлт дэлхийн дунджаас харьцангуй боломжийн мэт харагдаж байгаа ч бодит байдал дээр хот, хөдөөгийн ялгаанаас үүдэж ачаалал маш харьцангуй. Тухайлбал, Улаанбаатар хотод ажиллаж буй 1 эмч өдөрт дунджаар 55–72 үзлэг хийж байгаа байгаа бол орон нутгийн эмч нар 30-50 үзлэг хийдэг аж. Гэсэн ч стандарт нь өдөрт 40 үзлэг буюу аль аль нь өндөр ачаалалтай ажилладаг гэсэн үг.
Цаашлаад, хүн амын төвлөрөл нийслэл рүү чиглэж байгаатай холбоотойгоор эмч нарын 66.5% нь Улаанбаатарт, 33.5% нь хөдөө орон нутагт ажиллаж байгаа ч ачаалал буурахад өдий байгаа.
Стресс, ажлаас халшрах эрсдэл
Эмч нарын ажлын ачааллыг ганц тоогоор хэмжирээс гадна сэтгэл зүйн дарамтад ч хүчтэй нөлөөлсөөр ирсэн. Тухайлбал, 21–63 насны 435 эмчийн дунд хийсэн судалгаагаар, оролцогчдын 73.4%-89.7%-д стресс, түгшүүр, сэтгэл гутралын шинж тэмдэг илэрчээ.
Ийм нөхцөлд удаан хугацаанд ажиллах нь ажлаас халшрах хам шинжид 4.4–4.9 дахин илүү өртөх эрсдэлтэй болохыг ч тогтоогоод буй. Энэ бол зөвхөн эмч нарын асуудал бус эцсийн дүндээ эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарт шууд нөлөөлөх хүчин томоохон зүйл.
Ажлаас гарах хандлага өсөж байна
Эрүүл мэндийн салбарын өөр нэг анхаарал татсан үзүүлэлт бол боловсон хүчний урсгал. 2021 онд эрүүл мэндийн байгууллагуудаас нийт 10,516 ажилтан чөлөөлөгдсөний 52.7% нь өөрийн хүсэлтээр гарсан байна.
Улмаар 2024 он гэхэд энэ тоо 13,538 болж, өөрийн хүсэлтээр гарсан хувь 57.2% болж өсжээ.
Энэ нь Ковидын дараах үеэс хойш салбар дахь ажлын ачаалал, цалин хөлс, хөдөлмөрийн үнэлэмжтэй холбоотой асуудлууд үргэлжилсээр, хүлцэшгүй хэмжээнд хүрч буйг илтгэх мэт. Ялангуяа 26–35 насны залуу эмч нарын дунд мэргэжлээрээ үргэлжлүүлэн ажиллахгүй байх хандлага өсөж байгаа нь ер цаашид Монголд залуу эмч нар тогтож, үлдэх эсэх нь ч тодорхойгүй байдалд хүргэж буй.
Аргагүй дээ резидент эмч нарын цалин ойролцоогоор ₮700 мянга, нэмээд мэдлэг, туршлага нимгэн гээд өдөр, шөнөгүй ажиллуулдаг гэхчлэн тэдний хүлцэж буй зүйлс экстрим түвшинд байгаа.
Бахдам амжилтууд
Гэсэн ч энэ бүх хар бараан асуудал, хүнд нөхцлийн ард Монгол эмч нарын ур чадвар, мэргэжлийн түвшин олон улсын жишигт хүрсэн амжилтууд ч бий. 2009–2024 оны хооронд Улсын I Төв Эмнэлэгт 300 гаруй амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийсэн.
Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын амжилтын хувь нь дэлхийн дундажтай дүйцэхүйц түвшинд хүрчээ. Тухайлбал:
Бөөр шилжүүлэн суулгалт: 98.2% (1 жил)
Элэг шилжүүлэн суулгалт: 91.9% (1 жил)
Ясны чөмөг: 3 жилд 100%
Эмч нарын баяр бол зөвхөн талархлын өдөр биш, салбарын бодит нөхцөлийг эргэн харах өдөр. Ер нь л эмч нарын өндөр ачаалал, стресс, ажлаас халшрах шинж гэхчлэн хүн гэж харах цаг ирэх нь байтугай явчихаар хугацаа өнгөрчихсөн шүү.
Tech moves fast, but you're still playing catch-up?
That's exactly why 200K+ engineers working at Google, Meta, and Apple read The Code twice a week.
Here's what you get:
Curated tech news that shapes your career - Filtered from thousands of sources so you know what's coming 6 months early.
Practical resources you can use immediately - Real tutorials and tools that solve actual engineering problems.
Research papers and insights decoded - We break down complex tech so you understand what matters.
All delivered twice a week in just 2 short emails.
Энэ 7 хоногийн Care News үүгээр дуусаж байна. 💌

Ирэх Даваа гарагт дахин уулзъя. Хэрэв танд Care News-н товхимол таалагдсан бол ойр тойрны найз нөхдөдөө, салбарынхандаа санал болгоорой. Good news deserves to be shared. 💗
Мөн бидний сошиал хаягуудыг дагаж, эрүүл мэндийн салбарын шинэлэг мэдээ, мэдээлэл, сонирхолтой нийтлэлүүдийг түрүүлж уншаарай.

