Together with
ЭВЭНТ
🩺💄 Health & Beauty Expo 2026 тун удахгүй…

Ирэх 4 сарын 16-19-ны өдрүүдэд Healthcare & Beauty Expo Мишээл Экспод болох гэж байгааг мэдсэн үү?
Гоо сайхан + Эрүүл мэнд: 9 дэх жилдээ зохион байгуулагдах гэж буй тус экспог 2025 оноос эхлэн CarePay зохион байгуулж байгаа бөгөөд өдгөө дан ганц гоо сайхны брэндүүдээс гадна эрүүл мэндийн салбарын тоглогчдыг хамарсан төрөлжсөн арга хэмжээ болон зохион байгуулагдаж буй.
Луугар статистик
Өнгөрсөн удаагийн Healthcare & Beauty Expo-д 10 эмнэлэг, 10 эм ханган нийлүүлэгч, 90 гаруй гоо сайхны брэнд оролцож, оролцсон эмнэлгүүд нь хамгийн багадаа ₮7 саяын борлуулалттай ажилласан гээд гол усаар нэг юм болж байсан юм даг. Зарим эмнэлгүүдийн хувьд 1 сарын захиалга нь дүүрч, ар, өврийн хаалгаар цаг авах дээрээ ч тулж байв. Экспогийн 4 өдөрт 20,000 хүний урсац бий болсон гэхээр аргагүй^2.
Экспогийн зах зээл: Томоохон тоглолт, экспогийн үеэр угаас л асар том эдийн засгийн эргэлт бий болж байдаг. Тэр тусмаа энэ төрлийн экспо сүүлийн жилүүдэд дан ганц борлуулалт, хүн татах арга хэрэгсэл гэхээсээ илүүтэй B2B буюу бизнесийн түншлэлийг өргөжүүлэх платформ маягаар хөгжих болсон.
Хэн, хэн оролцох вэ?
Харин энэ жилийн тухайд илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулагдах төлөвтэй байгаа. Тухайлбал, гоо сайхны брэндүүд, эмнэлэг, эм ханган нийлүүлэгчдээс гадна эмэгтэйчүүд, хүүхэд, нуруу, дотор, лаборатори, оношилгоо гэхчлэн илүү нарийн мэргэжлийн, төрөлжсөн эмнэлгүүд оролцох гэж буй. Экспог зорьж очигсдын хувьд ч эрүүл мэндийн үйлчилгээ, үзлэг, оношилгоогоо 1 дор авах боломжтой.
Экспод оролцох бяцхан “tip”: Healthcare & Beauty Expo 2026-д оролцохоор сонирхож байгаа ААН-үүдийн хувьд зохион байгуулагч талаас маркетинг, бүүт засах гэхчлэн хамтрагч байгууллагуудаа кейрлэх нүсэр ажил болно гэж айх хэрэггүй хэмээн дамжуулсныг уламжилъя.
📞 Экспотой холбоотой мэдээлэл, бүртгэлийг 👉🏻 80702407
🏃🏻 Бүртгэлийн хугацаа: 3 сарын 27-ныг хүрэл
Энэ 7 хоногийн Care News үүгээр дуусаж байна. 💌

Ирэх Даваа гарагт дахин уулзъя. Хэрэв танд Care News-н товхимол таалагдсан бол ойр тойрны найз нөхдөдөө, салбарынхандаа санал болгоорой. Good news deserves to be shared. 💗
Мөн бидний сошиал хаягуудыг дагаж, эрүүл мэндийн салбарын шинэлэг мэдээ, мэдээлэл, сонирхолтой нийтлэлүүдийг түрүүлж уншаарай.

