TOGETHER WITH

Care News-н товхимолд тавтай морил! 👋

Шинэ сарын мэнд! УИХ Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Хуулийн гол агуулга нь бүх төрлийн тамхины үнийг нэмэгдүүлэх замаар тамхидалтыг бууруулах явдал. Энэ тал дээр та ямар бодолтой байгаа вэ? Хэр үр дүнтэй зохицуулалт болох бол? 🤔

СТАТИСТИК

👶 Монголд төрж буй 5 эх тутмын 1-1.4 нь кесэр хагалгаараар төрдөг 

Өнгөрсөн онд 57,756 эх амаржсанаас 15,825 буюу 27.4% нь мэс заслын аргаар амаржжээ. 🐣 

  • Сүүлийн 10 жилд төрөлт буурч байгаатай холбоотойгоор кесар хагалгаагаар амаржсан эхчүүдийн тоо буурсан ч нийт төрөлтийн 24.7%-27.4%-ийг эзэлж байна. 

30% дотор

ДЭМБ-аас нийт төрөлтийн 10%-15% хүртэлхийг мэс заслын аргаар төрүүлж болно хэмээн зөвлөсөн байдаг. Өөрөөр бол Монгол Улс дахь касер хагалгааны төрөлтийн хэмжээ ДЭМБ-ын зөвлөмжөөс 12.4 нэгж дахин өндөр байгаа юм. Өөр нэгэн анхаарал хандуулах ёстой тоо нь сүүлийн 10 жилд төрөлт 29% буурсан ч түүнд эзлэх касер хагалгааны төрөлт 3.2 нэгж хувиар өсөж 27.4% болсон явдал. 

  • Үүний цаана өөрийн хүсэлтээр касер хагалгаагаар төрж буй эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсэн, төрөлтийн хүндрэл нэмэгдсэн байх магадлалтай. Төрж буй эмэгтэйчүүдийн тоо эрс багасаж буй энэ үед 10 жилийн өмнөхтэй харьцуулахад илүү хүндрэлтэй төрж буй нь маш том эрсдэл. 

  • Тухайлбал өнгөрсөн онд, жирэмсэн, төрөх, төрсний дараах үеийн хүндрэлийн 47,818 тохиолдол бүртгэгдсэн байгаа юм. Энгийнээр нийт төрсөн эмэгтэйчүүдийн 82.8% нь ямар нэгэн хүндрэлтэй төржээ. 

Энэ дотроо жирэмсэн үеийн хүндрэл хамгийн өндөр буюу 48%, төрөх үеийн хүндрэл 41.2%, төрсний дараах үеийн хүндрэл 2.5% байв. 

Хаана төрөх вэ? 

Сүүлийн жилүүдэд хувийн эмнэлэгт төрөхөөр хандагсдын тоо нэмэгдэх болсон. Үнэ ханшийн хувьд, 

  • Гурван гал эмнэлэгт: Өөрөөрөө төрөх бол ₮2.6 сая, кесараар төрөх бол ₮3.6 саяас эхлэхээр  байна. 

  • Интермед эмнэлэгт: Өөрөөрөө төрөх бол ₮3.9 сая, кесараар төрөх бол ₮5.6 сая орчим байгаа юм. 

10 жилийн өмнөхтэй харьцуулахад төрөлт хойшилсоор байна. 2024 онд амаржсан эмэгтэйчүүдийг насны бүлгээр нь харьцуулахад 25-29 насны эмэгтэйчүүд хамгийн их хувийг эзэлж байв. Нийгэм, эдийн засгийн хүчин зүйлсээс хамаарч цаашид төрөлт буурах, хожуу үеийн төрөлт нэмэгдэх магадлал илүү өндөр болсоор.

САНАЛ / ХҮСЭЛТ

Гэснээс манай товхимол хэр санагдаж байна?

Санал бодлоо хэлээрэй. Мөн ирэх 7 хоногт ямар мэдээ уншмаар байна? Бидэнд мэдэгдээрэй. Бичээд өгье. 😉

Login or Subscribe to participate

ОЛОН УЛС

📏 $58 тэрбумын эмийн зах зээлийн ХААН

The New York Times

Ozempic Монголын зах зээлд нэвтрэх гэж буйг дуулсан л биз дээ? Энэ нийтлэлээр дэлхийн тураах эмийн зах зээл хэр том, гол өрсөлдөгчдийнх нь талаар мэдээлэл хүргэе. 

Шижигнэсэн зах зээл

Дэлхийн тураах эмийн зах зээл өдгөө $58 тэрбумаар хэмжигдэж, 2030 он гэхэд $100 тэрбумд хүрэх төлөвтэй байна. Одоогийн байдлаар тус зах зээлийн хаан нь Ozempic-г үйлдвэрлэж буй Novo Nordisk (NVO). Тэд тураах эмийн нийт зах зээлийн 56.7%-ийг дангаар бүрдүүлж байгаа бол өрсөлдөгч Eli-Lily (LLY) нь 43.3%-ийг бүрдүүлж буй. Харж байгаачлан тус зах зээлийн гол тоглогч нар маш ойрхон, шил даран өрсөлддөг. 

  • Novo Nordisk-ийн хувьд Ozempic-оороо алдаршсан ч тэдэнд Wegovy хэмээх тураах тарилга бий. Харин Eli Lily-ийн хамгийн алдартай тарилга нь Mounjaro. Нэмэлтээр Zepbound. 

Novo Nordisk бол Европ тивийн хамгийн өндөр үнэлгээтэй компани. Тэдний амжилтад тураах тарилга нь ихээхэн нөлөөлсөн юм. Тухайлбал, сүүлийн 5 жилд Novo Nordisk тураах тарилгууд жилд дунджаар 66% өсөж, 2020 оны III улиралд $3.1 тэрбумын борлуулалтын орлоготой ажиллаж байсан бол 2025 оны III улиралд $32.4 тэрбум болж өсөөд авсан. 

  • Eli Lily-ийн сонин хачин: Харин Eli Lily-ийн хувьд өнгөрсөн 7 хоногт дэлхийн анхны $1 их наядын зах зээлийн үнэлгээтэй эмийн компани болсон

Ойрын ирээдүйд дэлхийн тураах эмийн зах зээл улаан булангаас дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй эмийн компани болох Eli Lily, цэнхэр булангаас Европын хамгийн өндөр үнэлгээтэй компани болох Novo Nordisk-ийн хооронд өрнөх төлөвтэй байна. 

ЭНЭ 7 ХОНОГТ ОНЦЛОХ НЬ…

  • Подкаст: Архи хүний бие, тархинд хэрхэн нөлөөлдөг вэ? (AndrewHuberman)

  • Бодлого: ДЭМБ үргүйдлийн талаар дэлхийн анхны удирдамжаа гаргалаа. (WHO)

  • Судалгаа: Электрон тамхи сахраас 13,000 дахин чихэрлэг бодис агуулдаг. (Stat10)

Энэ 7 хоногийн Care News үүгээр дуусаж байна. 💌

Ирэх Даваа гарагт дахин уулзъя. Хэрэв танд Care News-н товхимол таалагдсан бол ойр тойрны найз нөхдөдөө, салбарынхандаа санал болгоорой. Good news deserves to be shared. 💗

Мөн бидний сошиал хаягуудыг дагаж, эрүүл мэндийн салбарын шинэлэг мэдээ, мэдээлэл, сонирхолтой нийтлэлүүдийг түрүүлж уншаарай.

Reply

or to participate

Keep Reading

No posts found