Даваа гаргийн мэнд! Ихэнх мэргэжлийн хүмүүс 7 хоногт 40 орчим цаг ажилладаг бол эмч нар дэлхий даяар 40-60 орчим цаг ажилладаг гэдгийг мэдэх үү? Хамгийн их нь Япон, Өмнөд Солонгосын эмч нар 60-80 гаруй цаг ажиллах нь түгээмэл байдаг бол Нидерланд, Дани, Норвеги, Швед зэрэг Скандинавын орнуудын эмч нар 7 хоногт 37–48 цаг ажилладаг аж. Харин манай улсын нөхцөл байдал хэр байна? Хуваалцаарай. 🫣
Өнгөрсөн 7 хоногт…
CТАТИСТИК
🤕 Сүүлийн 10 жилд халдварт өвчин буурч, архаг өвчин эрчимтэй өсөв

Монголчуудын амьдралын хэв маяг сүүлийн 10 жилд нэлээдгүй өөрчлөгдсөн. Үүнийг дагаад өвчлөл ч нэлээд өөрчлөгджээ. Товчхон дүгнэхэд, халдварт өвчин буурч, архаг өвчин эрчимтэй өсөх болов.
№1-т сүрьеэгийн өвчлөл буурав
Сүүлийн 10 жилд хамгийн их буурсан өвчлөл бол яахын аргагүй сүрьеэ. Тухайлбал, 2015 онд 5,569 сүрьегийн өвчлөл бүртгэгдэж байсан бол 2024 онд 2,886 болж, 48% буурчээ. Гэсэн ч Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлж буйгаар манай улс сүрьеэгийн өндөр ачаалалтай орны тоонд багтсан хэвээр байгаа. Үүнээс гадна эмэнд тэсвэртэй сүрьеэгээс шалтгаалсан нас баралт 2020–2024 онд 135.8-аас 53.8 болж буурсаныг харахад эмчилгээний үр нөлөө сайжирч байгаа бололтой.
Цаашлаад, бруцеллёзын өвчлөл 2015 оны 1,920 тохиолдлоос 2021 онд 578 хүртэл буурсан ч 2024 онд 1,630 болж дахин өсөөд буй. 10 гаруй жил өнгөрсөн ч манай улсад зоонозын өвчлөлийн эрсдэл бүрэн арилаагүйг үүнээс харж болно.
Оношилгоо сайжирснуу аль эсвэл үнэхээр өсөөд байна уу?
Нөгөө талд чихрийн шижин, ходоодны шархлаа, вирусын гепатит гэхчлэн халдварт бус өвчлөл 2015-2024 оны хооронд 3 оронтой хувиар өсжээ. Чихрийн 2-р шижингийн тохиолдол гэхэд сүүлийн 10 жилд 225% өсөж, 2024 онд 9,537 тохиолдол хүрсэн бол ходоодны шархлаа 91% өсөж 10,555-д, вирусын гепатит гуравхан жилийн дотор 330% өсөж 3,106-д тус тус хүрээд буй.
Вирусын гепатит болон зүрхний цочмог шигдээсийн аль аль нь 2021 онд түүхэн доод түвшинд хүрч байсан ч түүнээс хойш мэдэгдэхүйц өссөн. Магадгүй Ковид-19-өөс хойш зүрхний цочмог шигдээс мэдэгдэхүйц өссөн гэж дүгнэж болох ч 2015 онтой харьцуулахад ердөө 4.6% л өсөөд буй.
Хэрэв уг чиг хандлага үргэлжилбэл ирэх 5–10 жилд чихрийн шижин, зүрх судас, элэг, хоол боловсруулах замын өвчин манай улсын эрүүл мэндийн зардлын ихээхэн хэсгийг бүрдүүлэх магадлал өндөр.
УЛС ТӨР
👉🏻 ЭМДС-гийн шинэ даргын тайлан

ЭМДС-гийн дарга Ц.Батбаатар сангийн даргаар томилогдсноос хойших 3 сарын хугацаанд хийсэн ажлаа тайлагнасан ярилцлага өгсөн байна. Сонирхолтой тоонууд харагдаж байх чинь вэ…
Гал унтраах ажиллагаа
Тэрбээр ЭМДС-гийн даргаар өнгөрсөн 11-р сард томилогдож байсан нэгэн. Түүний ярьснаар сангийн өр, төлбөр 2025 оны эцэс гэхэд ₮520 тэрбумд хүрэх төлөвтэй байсан ч өр, төлбөрийг даруй 61.9% бууруулж ЭМДС өнгөрсөн оныг ₮198.2 тэрбумын өр төлбөртэй үджээ.
Хуурамч нэхэмжлэл, завших оролдлого
Цаашлаад, 2022-2025 онд 124 эмнэлэг 16,150 удаагийн код ахиулсан, хуурамч нэхэмжлэл илгээсэн буюу завших оролдлого хийсэн зөрчил гаргаж байж. Эндээс хамгийн хачирхалтай хэсэг эхэлж байгаа нь ЭМДС-д жилд 26 сая нэхэмжлэл ирдэг ч ердөө 3%-ийг буюу үнийн дүнгийн 22%-ийг л санамсаргүй түүврийн аргаар нарийвчлан хянадаг аж. Хяналт энэ хэмжээд сул байхад хулгай, дээрмийн асуудал бол гаарах нь тодорхой.
Улмаар эхний ээлжид санг бага ч болов нээлттэй болгохоор 1818.mn гэх иргэдийн хяналтын платформ хэрэглээнд орж байгаа бөгөөд сар бүрийн 5-нд E-Mongolia апп-аар иргэд өөрсдөө шалгах боломжтой болжээ.
Өнгөрсөн 2-р сарын байдлаар, нэхэмжлэлийн тоогоор Нийслэлийн түргэн тусламжийн газар 88,841 нэхэмжлэлтэйгээр, Улсын III төв эмнэлэг ₮15.9 тэрбумын дүнтэйгээр тус тус тэргүүлсэн харагдав.
ЭМДС х Эмнэлгүүд эрсдэлээ хуваалцана
Эдгээрээс гадна өмнө нь эмнэлгүүдтэй үнийн дүн, тоо хэмжээгүй гэрээ хийснээс болж жил бүр төсвөөс давсан гүйцэтгэл гарч, сан алдагдал хүлээж ирсэн тул одоо эмнэлгүүдтэй эрсдэлээ хуваалцах шинэ журмыг энэ 3-р сард батлах гэж байгаа сурагтай.
Юутай ч ЭМДС сүүлийн үед иймэрхүү сонин сайхантай. Хамгийн гол нь бодит үр дүн, шийдэл гаргахгүй бол чихэн дээр тарьсан цэцгүүд одоо цэцэрлэг болох чинээнд хүрч байгаа тул итгэж, ойлгох хүн цөөхөндөө.
Become An AI Expert In Just 5 Minutes
If you’re a decision maker at your company, you need to be on the bleeding edge of, well, everything. But before you go signing up for seminars, conferences, lunch ‘n learns, and all that jazz, just know there’s a far better (and simpler) way: Subscribing to The Deep View.
This daily newsletter condenses everything you need to know about the latest and greatest AI developments into a 5-minute read. Squeeze it into your morning coffee break and before you know it, you’ll be an expert too.
Subscribe right here. It’s totally free, wildly informative, and trusted by 600,000+ readers at Google, Meta, Microsoft, and beyond.
Энэ 7 хоногийн Care News үүгээр дуусаж байна. 💌

Ирэх Даваа гарагт дахин уулзъя. Хэрэв танд Care News-н товхимол таалагдсан бол ойр тойрны найз нөхдөдөө, салбарынхандаа санал болгоорой. Good news deserves to be shared. 💗
Мөн бидний сошиал хаягуудыг дагаж, эрүүл мэндийн салбарын шинэлэг мэдээ, мэдээлэл, сонирхолтой нийтлэлүүдийг түрүүлж уншаарай.

