Шинэ 7 хоногийн мэнд! Орчин цагийн дэлхийн эрүүл мэндийн түүхэн дэх хамгийн том төдийгүй хамгийн инновацлаг гэж хэлж болохуйц залилан хийж Цахиурын хөндийн $9 тэрбумын үнэлгээ бүхий компанийг бүтээсэн Элизабет Холмсын талаар сонсож байсан уу? ЭНД дарж үзээрэй. Бас л тархидалт гэдгийг утгаар нь хийсэн хүн дээ. 😏
Өнгөрсөн 7 хоногт…
Санхүүжилт: Японы ЗГ өвчний дэгдэлтэд бэлэн байдал, хариу арга хэмжээг сайжруулах зорилгоор Монгол дахь ДЭМБ-д $400,000-ын санхүүжилт олгоно. (WHO)
Вакцин: Жирэмсний үед хийдэг уг вакцин нярайн амьсгалын замын хүнд халдварыг 80% бууруулах боломжтой. (BBC)
Туршилт: Морфинтэй харьцуулахад донтох эрсдэл бага шинэ төрлийн өвдөлт намдаах эм. (LiveScience)
УЛС ТӨР
🧑🤝🧑 Эрүүл мэндийн сайдын шинэ баг

Yarn
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар багаа бүрдүүлж дууслаа. Түүний сонголт хэр мэргэн байв?
Шинэ баг: Тэрбээр хавдрын мэс засалч Ч.Энхболдыг өөрийн зөвлөхөөр, Төрийн нарийн бичгийн даргаар (ТНБД) АУ-ны доктор, профессор Н.Эрдэнэбаярыг тус тус томилоод буй.
Зөвлөхийн намтар
Ч.Энхболдын хувьд хавдрын мэс заслаар мэргэшсэн нэгэн. ХСҮТ-д 17 гаруй жил ажиллаж, Бриллиант эмнэлгийн хавдрын мэс заслын тасгийн их эмч, II эмнэлгийн Төлөвлөлт, эдийн засаг, маркетинг хариуцсан Дэд захирал ажиллаж байсан туршлагатай. Нэмэлт мэдээлэл, Австри, Франц, Япон, Өмнөд Солонгос, Японд мэргэжил дээшлүүлсэн. Өөрөөр бол тэрбээр сайдын багт салбарын мэргэшсэн байдлыг нөхөж, хавдрын бодлогод бодитоор нөлөөлж, дэмжлэг үзүүлэх боломжтой гэсэн үг.
Давуу тал: Мэргэшсэн, практик туршлагатай.
Сул тал: Хувийн эмнэлгүүдийн лобби болон ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэлтэй.
Төрийн нарийн бичгийн намтар
Н.Эрдэнэбаярын хувьд 2012-2025 оныг хүртэл Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн захирлаар 2025 онд Эм, эмнэлгийн хэрэгслийн газарт Эрүүл мэндийн бүтээгдэхүүний зохицуулалтын даргаар ажилласан туршлагатай нэгэн. Үүний сацуу Япон, Америк, Сингапур, Өмнөд Солонгос тэргүүтэй улсад эрүүл мэндийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн буюу менежментийн түвшинд нэлээдгүй туршлага хуримтлуулсан нэгэн гэж харж болохоор.
ТНБД болсноосоо хойших анхны мэдэгдэлдээ ч “Мерит зарчим, хууль дээдлэх ёс, ил тод байдал, хариуцлага”-г үйл ажиллагааныхаа суурь болгоно хэмээсэн юм.
Давуу тал: Мэргэшсэн, удирдах түвшинд 10 гаруй жил ажилласан туршлагатайн сацуу Цусны төв, Эм зохицуулах газарт системийн шинэчлэл хийж байсан туршлагатай.
Сул тал: Нээлттэй эх сурвалж болон цахим орчинд түүнтэй холбоотой шүүмжлэл бараг байхгүй, голдуу мэргэжлийн, системтэй ажилладгаараа үнэлэгдсэн нэгэн бололтой. Өмнөх ТНБД Д.Очирбатын үеийнх шиг ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийхэд тохирсон сонголт.
Уг 2 томилгоог харахад Эрүүл мэндийн сайд өөрийн багтаа Ч.Энхболдыг салбарын зүрх буюу оношилгоо, эмчилгээнд, Н.Эрдэнэбаярыг тархи буюу захиргаа, бодлогын түвшинд ажиллуулахаар сонгосон гэлтэй. Аль аль нь салбартаа хийж бүтээсэн ололт, амжилттайн сацуу тэдний томилгоог сайшаасан хүмүүс ч нэлээдгүй байна. Хэрхэн ажиллах нь сонирхолтой. Гэснээс сүүлийн үед шинэ сайдыг өмнөх сайд нарын алдааг давтаж ахин эмнэлгийн дарга нарын холио, сэлгээний шинэ улирлыг эхлүүлэх үү гэх асуулт хөвөрч байна. Энэ олон дарга нар дунд саар нь ч байгаа, сайн нь ч байгаа.
Таны хувьд аль эмнэлгийн даргыг зайлшгүй солих болон үлдээх ёстой гэж бодож байна? Яагаад?
СУДАЛГАА
😦 Умайн хүзүүн хорт хавдар дэлхийн дунджаас 1.4 дахин их

Эрүүл мэндийн яам Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран Хан-Уул дүүрэгт умайн хүзүүн хорт хавдрын шинжилгээг нэвтрүүлэх туршилтын төслийг хэрэгжүүлсэн байна. Ердөө 1 дүүрэгт шинжилгээ хийхэд л нийт хамрагдсан эмэгтэйчүүдийн 6.9% нь HPV-н халдвартай байв. 😶🌫️
Шинжилгээ
Төслийн хүрээнд 26 цэгт нэгэн зэрэг дээж авч, 5,382 эмэгтэй шинжилгээнд хамрагдсанаас 371-д нь халдвар илэрчээ. 6.9% гэхээр бага сонсогдож байж магадгүй юм. Гэтэл умайн хүзүүний хорт хавдар бол вакцинжуулалтаар сэргийлэх бүрэн боломжтой өвчлөл. ДЭМБ-ын тооцоолсноор яаралтай арга хэмжээ авахгүй бол Монгол Улсад шинээр бүртгэгдэх тохиолдол 2030 онд 22.4%, 2050 он гэхэд 77.6% болж өсөх эрсдэлтэй байгаа юм.
Нөхцөл байдал
Шинээр өвчлөх тохиолдол дэлхийн дунджаас 1.4 дахин, нас баралт 1.3 дахин өндөр бөгөөд жил бүр 500 гаруй эмэгтэй оношлогдож, тэдний 40% гаруй нь хожуу шатандаа оношлогдож буй. Өөрөөр бол умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдийн дунд хамгийн түгээмэл 2 дахь өвчлөл, нас баралтын 3 дахь томоохон шалтгаан болж байна.
Бодит асуудал
Өдгөө Монголд HPV-н вакциныг зөвхөн ХӨСҮТ дээр хийдэг. Угтаа цаг авах шаардлагагүй шууд очоод тариулж болно гэдэг ч яг бодит байдал дээр уртаас урт үргэлжлэх цуваанд зогсож цагаа бичүүлээд, ахиад төлбөрөө төлөх гэж маш удаан оочирлох хэрэг гардаг. 3 тун хийлгэж байж дархлаа тогтдог тул 3 удаа ийм байдалтай нүүр тулна гэдэг бас л чанга даваа. Ер нь л яг одоогийн процедураар эмнэлэг нээхтэй зэрэгцээд хаалгыг нь манаж байгаад гялс бүртгүүлээд, төлбөрөө төлөөд орохгүй л бол 5 минутад вакцин хийлгэх ажил дор хаяж 1 цагийн ажил болж хувирдаг.
Цахим үндэстэн гэж ярьдаг хэр нь өнөөг хүртэл E-Mongolia дээр вакцинжуулалтын цаг авах, төлбөр төлөх хэсэг байдаггүй нь гайхмаар. Ядаж л үүнийг шийдчихвэл, сайн дураараа вакцин хийлгэх хүмүүст ч тэр, эмнэлгийн ажилчдын ч цагийг асар их хэмнэх боломжтой доо.
Юутай ч тун удахгүй улс даяар умайн хүзүүний хорт хавдрын шинжилгээг хийж эхлэх бололтой. Хүлээж суулгүй шинжилгээ, вакцинжуулалтдаа хамрагдаарай. Ойр тойрны эмэгтэйчүүддээ сануулж хэлээрэй.
Finally, Skincare That Boosts NAD+ At the Source
For decades, skincare has focused on aesthetic results. But we started by asking a different question: what if instead of trying to preserve our skin's youth, we prioritized optimizing our skin's function? That's how Aramore’s NAD+ skincare was born.
Developed by Harvard & MIT scientists, Aramore is a skincare system based on skin’s performance, not just its appearance. NAD+ production slows down significantly as we age, and this causes all the telltale science of aging.
Aramore is the only skincare formulated to help skin produce NAD+ like much younger skin would. The result? Skin that’s stronger, firmer, and more resilient, that not only looks better, but stays healthier over time.
Энэ 7 хоногийн Care News үүгээр дуусаж байна. 💌

Ирэх Даваа гарагт дахин уулзъя. Хэрэв танд Care News-н товхимол таалагдсан бол ойр тойрны найз нөхдөдөө, салбарынхандаа санал болгоорой. Good news deserves to be shared. 💗
Мөн бидний сошиал хаягуудыг дагаж, эрүүл мэндийн салбарын шинэлэг мэдээ, мэдээлэл, сонирхолтой нийтлэлүүдийг түрүүлж уншаарай.

