In partnership with

Шинэ сарын мэнд ээ! Сүүлийн үед монголчууд амиа хорлолтоороо Азид 2-рт эрэмбэлэгддэг гэх мэдээ нэлээдгүй сэвэгдлээ. Тус мэдээг Монголын баримт шалгах төвийнхөн шалгаж, 2021 оны ДЭМБ-ын статистикийн ашиглан, төөрөгдүүлсэн мэдээлэл гэдгийг тогтоожээ. Итгэчихсэн яваа нэгэндээ дуулгаарай. Мөн баттай эх сурвалжаас мэдээ, мэдээлэл авч байхгүй бол тархинд тань Тайланд массаж хийх нигууртай ажгуу. 😮‍💨

Өнгөрсөн 7 хоногт…

  • Ажиллах хүн үлдэх нь үү? 2030 он гэхэд дэлхий даяар 10–11 сая эмч, сувилагчийн дутагдалд орох магадлалтай! (WHO)

  • Ахиц: Нойр булчирхайн хавдрын эсрэг эм зах зээлд нэвтэрч чадах болов уу? (USAToday

  • Ойрхон юм байна даа: Хайнаньд дэлхийн анхны супер AI эмнэлэг нээгджээ. (CGTN)

СУДАЛГАА

💰 Иргэдийн халааснаас гарах зардал өссөөр… 

Манай улсын 1 хүнд ногдох эрүүл мэндийн зардал 2010 онд $100 байсан бол 2022 онд $448 болж, 4 дахин өсөөд буй. Зардал ийн өссөн ч төрийн эрүүл мэндийн салбар дахь зарцуулалт тийм ч их өөрчлөгдөөгүй буюу иргэдийн халааснаас гарах зардал л нэмэгдэж байна. 

  • Жич: Уг судалгаа нь хэдийн өнгөрсөн онд нийтлэгдсэн ч судалгааны цаглавар 2022 оноор хязгаарлагдаж байгаа шүү. 

Юу болоод байгаа юм бэ? 

Улмаар 2021 онд эрүүл мэндийн салбарын нийт зардлын 34%-ийг иргэд өөрсдийн халааснаас төлөх болов. Тэр үетэй харьцуулахад одоо хэр өссөнийг тэнгэр л тааж мэдэх биз. Энэ нь ДЭМБ-ын зөвлөдөг 15%–20%-ийн зардалтай харьцуулахад хамаагүй өндөр үзүүлэлт гэсэн үг. 

  • Өрхийн зардал: Хэрэв гэр бүлийн аль нэг гишүүн ямар нэгэн хүнд өвчин тусвал өрхийн зардал дагаад мууддаг. Энэ нь ч аргагүй буюу 2018 онд 6% байсан өрхийн эрүүл мэндийн зардал 2022 онд 9.3% болж огцом өссөн байгаа юм. Угтаа өрхийн нийт орлогын 10%-иас дээш хувийг эмчлүүлэх, эм авах, шинжилгээ өгөх гэх мэт эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулах нь санхүүгийн хувьд асар том хүндрэл үүсгэдэг. 

Ядуу өрхүүдийн хувьд нөхцөл байдал бүр ч хүнд буюу тэдний даатгалаар биш халааснаасаа гаргаж буй зардлын 84% нь эм, эмнэлгийн хэрэгсэлд зарцуулагддаг. Нөгөө талд баян өрхүүдийн хувьд 75%, дундаж өрхийн хувьд 77% байгаа юм.

Яагаад ийм өндөр байгаа вэ?

Манай улсын эрүүл мэндийн даатгалын систем нь хэвтэн эмчлүүлэх үйлчилгээнд голчлон төвлөрсөн. ЭМДС-гийн зардлын бараг 40% нь хэвтэн эмчлүүлэхэд зарцуулагдаж буй. Тус судалгаанд дурдсанаар амбулаторийн эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа бөгөөд эмийн хөнгөлөлтийн багцыг өргөжүүлж, нөөц тасалдах эрсдэлээс сэргийлэх, эмийн чанарт хяналт тавих, ижил найрлагатай эмийн олон хувилбарыг хязгаарлаж нөхөн төлбөрийг оновчтой болгосноор иргэдийн халаасны зардлыг жилд ₮44.6 тэрбум хүртэл бууруулах боломжтой хэмээжээ.

Үгүй тэгээд, өнгөн дээрээ л даатгалтай гэж харагддаг болохоос иргэдийн халааснаас гарч буй зардал нэмэгдсээр л байгаа. Харин ч даатгалтай бараг бүх үйлчилгээ хомсдож, хүлээлэг үүсгэхээс эхлээд олон л асуудал дагуулж байна даа.

ОЛОН УЛС

🧐💭 Ихэнх солонгосчууд гэртээ нас барахыг хүсдэг 

The Korean Herald

Өмнөд Солонгост өвчтөнүүд нэн ялангуяа ахмад настанууд амьдралынхаа сүүлийн мөчийг гэртээ өнгөрүүлэх сонирхол өндөр байдаг ч хууль эрх зүйн эрсдэл болон эмнэлгүүдийн гэрийн үзлэг, асаргаа сул байдагтай холбоотойгоор дийлэнх нь эмнэлэгт нас бардаг аж. 

Эмнэлгийн нас баралт өндөр

Тухайлбал, 2024 онд солонгосчуудын нийт нас баралтын ердөө 8.3% нь гэрийн нас баралт эзэлсэн бол 75% нь эмнэлгийн нас баралт гэж бүртгэгдсэн байна. Гэтэл ахмад настнуудын 67.5% нь гэртээ нас барах хүсэлтэй байгаад байдаг. 

  • Үүний хамгийн том шалтгаан бол хууль эрх зүйн орчин. Одоогийн зохицуулалтаар Өмнөд Солонгост эмчийн сүүлийн үзлэгээс хойш 48 цагийн дотор нас барсан тохиолдолд л дахин үзлэг хийх шаардлагагүйгээр нас барсны гэрчилгээ олгох боломжтой. Үүнээс хэтэрвэл сэжигтэй нас баралт гэж үзэн цагдаагийн шалгалт эхэлж, талийгаачийн ар гэр ахин дахин байцаалт өгөх, шалгуулах гээд асар төвөгтэй процедур болдог гэнэ. 

Гэтэл нас барсныг нь заавал баталгаажуулах ёстой эмнэлэг, эмчийн гэрийн асаргааны тогтолцоо, үйлчилгээ асар сул хөгжсөн. Тодруулбал, он удаан жил өвдсөн, биеийн байдал нь хэлбэлздэг өвчтөнүүдийн хувьд нас барах цаг хугацааг урьдчилан таамаглах хүндрэлтэй байдаг гэнэ. 

Монголын хувьд эмнэлгийн гэхээсээ илүү гэрийн нас баралт давамгайлдаг. Тэр байтугай 2023 оны нийт нас баралтыг 71.5% нь эмнэлгээс гадуурх нас баралт хэмээн бүртгэгдсэн байдаг. Найдваргүй болсон өвчтөнүүдийг эмнэлгүүд хүлээж авах асар дүргүйн сацуу шууд л гэрт нь гаргачихдаг гэдгийг бүгд л мэдэх биз ээ. Хачирхалтай шүү бид яаж эмнэлгээс гадуурх нас баралтыг бууруулах вэ гээд толгойгоо гашилгаж байхад нөгөө талд эмнэлэгт биш гэртээ л насан эцэслэхийг хүсэж байна гэхээр. Бараг л эсрэг ертөнц. 

Men, You've Been Misinformed

Men's skin is about 25% thicker than women's, but thicker skin doesn't mean better aging. It means delayed collapse. For years, your skin looks resilient. Then collagen declines, and when it does, it drops hard: deeper wrinkles, heavier under-eye bags, more dark spots showing up all at once.

Most men were never taught to get ahead of this. Women were. And by the time the signs show up, you're playing catch-up.

Particle Face Cream was built precisely for this. One 6-in-1 formula engineered for men's skin — reduces eye bags, dark spots, and wrinkles, restores firmness, hydrates deeply, and revives dull tone. No complicated routine. Over 1,000,000 men already use it. Try it risk-free with a 30-day money-back guarantee.

Энэ 7 хоногийн Care News үүгээр дуусаж байна. 💌

Ирэх Даваа гарагт дахин уулзъя. Хэрэв танд Care News-н товхимол таалагдсан бол ойр тойрны найз нөхдөдөө, салбарынхандаа санал болгоорой. Good news deserves to be shared. 💗

Мөн бидний сошиал хаягуудыг дагаж, эрүүл мэндийн салбарын шинэлэг мэдээ, мэдээлэл, сонирхолтой нийтлэлүүдийг түрүүлж уншаарай.

Сэтгэгдэл

Avatar

or to participate

Таньд санал болгох